Агаарын тээвэрлэлт 32.7 хувиар нэмэгдэв
2022-11-16 11:06:28
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн тоо баримтаас харахад, 11-р сарын 15-ны байдлаар, Хятад улсын ачаа тээврийн салбар жигд ажиллаж, иргэний агаарын тээврийн компаниудын ачаа тээвэрлэлтийн зориулалттай нислэгийн тоо өмнө сарынхаас 32.7 хувиар нэмэгджээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй нэвтрэлтийг хариуцсан удирдах ажлын хэсгийн албаны бүртгэлээс харахад, 11-р сарын 15-нд Хятад улсын төмөр замын ачаа тээвэрлэлт өндөр түвшинд ажиллаж, мөн өдөр 10 сая 833 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь сарын өмнөхөөс 1.11 хувиар нэмэгджээ. Хятадын хурдны авто замаар мөн өдөр 7 сая 403.3 мянган ачааны машин зорчсон нь сарын өмнөхөөс 4.02 хувиар нэмэгдсэн байна. Боомтууд 34 сая 826 мянган тонн ачаа барааг хүлээн авсан буюу илгээсэн нь сарын өмнөхөөс 1.4 хувиар буурч, 799 мянган стандарт чингэлгийг дамжуулан өнгөрүүлсэн нь сарын өмнөхөөс 0.2 хувиар багасчээ. Иргэний агаарын тээврийнхэн 735 удаа ачааны нислэг үйлдсэн нь сарын өмнөхөөс 32.7 хувиар нэмэгдэж, шуудангийн буухиа хүргэлтийнхэн мөн өдөр 352 сая ширхэг илгээж хүлээн авсан нь сарын өмнөхөөс 1.4 хувиар буурч, 409 сая шахам илгээмж хүргэж өгсөн нь сарын өмнөхтэй харьцуулахад 7 хувиар багассан байна.



\Уртнасан\