Дижитал хөгжлийн зөрөөг арилгахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баримтлах ёстой
2022-11-17 19:34:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 17-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхээ, Хятад улс дижитал хөгжлийн зөрөөг чухалчлан үзэж, Ханжөү хотод болсон Их 20-ийн чуулга уулзалтын үеэр дижитал эдийн засгийг анх удаа хөтөлбөрт оруулсан бол Ши Жиньпин дарга Их 20-ийн Бали арал дахь уулзалтын үеэр Хятадын төслийг ахин онцолсон гэжээ. 

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын статистик мэдээллээс үзэхэд дэлхийн нийт 3 тэрбум хүн интернэтэд холбогдоогүй бөгөөд тэдний ихэнх нь хөгжиж буй орнуудынх аж. Олон улсын хамтын нийгэмлэг дижитал хөгжлийн зөрөөний асуудалд ямар байр суурьтай байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа Мао Нин, “Дижитал хөгжлийн зөрөөг бууруулах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хамтын хүсэл эрмэлзэл юм. Дижитал хөгжлийн зөрөөг арилгахын тулд хөгжлийн тэргүүлэх чингэлийг баримтлах ёстой. Улс орнууд дижитал эрин үед холбоо харилцаагаа нэмэгдүүлэн, бүх иргэдийн дижитал салбар дахь ур чадварыг дээшлүүлэн, онцгойлон хөгжиж буй орнууд болон эмзэг бүлгийнхнийг дижиталд нэгдэхэд нь туслалцаа үзүүлэх ёстой хэмээн Ши Жиньпин дарга онцолсон, Хятад улс олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүртээмжтэй, багтаамжтай байж, хамтаар хөгжсөн дэлхийн дижитал эдийн засгийг бий болгохыг хүсэж байна” гэжээ.