Украины хурцадмал байдлыг намжаахыг уриалав
2022-11-17 10:47:54
Share
Share this with Close
youtube WeChat

Бүс нутгийн цагаар 16-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар дахин түр хуралдаан хийв. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь тэмдэглэхдээ: "Өнөөгийн нөхцөл байдалд хүндрэл сорилтууд оршиж байлаа ч гэсэн олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголтод хүрэхийн төлөө хичээж, хамтын ажиллагааны орон зайг эрэлхийлж, нөхцөл байдлыг намжаах, дипломат хэлэлцээг аль болох түргэн эхлүүлэх, хямралын гадагш чиглэсэн нөлөөллийг бууруулах зэрэгт хариуцлагатай бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой. Оросын үр тариа, бордоог экспортлоход үүсэж байгаа хүндрэлийг шийдэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийгээд тэдний төлөөлөгчид үргэлжлэн зохицуулалт хийхийг Хятадын тал дэмжиж, холбогдох тал эрчимтэй арга хэмжээ авч, хоригоос үүдсэн сөрөг нөлөөг арилгахыг уриалж байна" гэжээ.

Олон орон хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг бий болгож, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтын ялалт зэргийг санаачилж, эв нэгдлээр хагарлыг орлуулж, хамтын ажиллагаагаар сөргөлдөөнийг орлуулж, багтаамжтай үзлээр ялгаварлан гадуурхлыг оруулах талаар Хятад улс уриалсан байна.