Хятад улс Ази, Номхон далайн хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа гуйвшгүй баримтална
2022-11-17 21:38:28
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар Бангкокт болж буй АПЕК-ын худалдаа үйлдвэрийн салбарын дээд уулзалтад оролцож, бичгээр “Анхны зорилтоо баримтлан, хөгжлөө ахиулан Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе” илтгэл тавьж, Хятад улс Ази, Номхон далайн хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа гуйвшгүй баримтлан, Ази, Номхон далайн бүсийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд илүү их хувь нэмэр оруулах болно хэмээн онцлов.

Ши Жиньпин, “Өнөөдөр бид дөрвөн замын уулзвар дээр ирээд байна. Дэлхий нийт хаашаа явах уу? Ази, Номхон далайн бүс яах бэ ? бид үүнд хариулт өгөх ёстой. Өнгөрсөн хэдэн арван жилд АПЕК-ын гишүүн орнуудын эдийн засаг ихээхэн ололт амжилттай болж, АПЕК-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бүс нутгийн хөгжилд хүч сэлбэж, ард түмэнд үр өгөөжийг нь хүртээсэн. Бид туршлагаа дүгнэн анхны зорилтоо баримтлах ёстой. Энх тайван хөгжлийн зам, нээлттэй, багтаамжтай зам, эв найрамдлын замыг бид сонгох ёстой” гэв. 

Ши Жиньпин дарга Илтгэлдээ, Шинэ нөхцөл байдалд бид түүхээс сургамж, туршлага авч, цаг үеийн сорилтод хариу арга хэмжээ авч Аз, Номхон далайн бүсийн эдийн засгийн интеграцлалыг тууштай ахиулан, хөгжлийн шинэ хэтийн төлөвийг хамтаар бий болгож, Ази, Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя. Нэгд, Энх тайван хөгжлийн бат бөх суурийг бий болгох хэрэгтэй. Хоёрт, Хүн төвтэй байх үзэл баримтлалыг тууштай баримтлах ёстой. Гуравт, Илүү өндөр түвшний нээлттэй байдлыг бий болгох хэрэгтэй. Дөрөвт, Дээд зиндааны харилцаа холбоогоо нэмэгдүүлэх ёстой. Тавд, үйлдвэрлэлийн тогтвортой, жигд нийлүүлэлтийг бий болгоё. Зургаад, Эдийн засгийг илүү оновчтой чансаатай болгох ёстой хэмээн цохон тэмдэглэлээ.