Ши Жиньпин Харрис нар уулзав
2022-11-19 13:44:55
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бангкокт болсон Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай товчхон уулзалт хийжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Индонезийн Бали аралд ерөнхийлөгч Жо.Байдентай стратегийн болон бүтээлч уулзалт хийсэн нь дараагийн шатанд Хятад Америкийн харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Хоёр тал харилцан ойлголцлоо цаашид нэмэгдүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлтээ багасган, Хятад Америкийн харилцааг хамтдаа эрүүл, тогтвортой замд нь эргүүлэн авчирна гэдэгт найдаж байна. Энэ тал дээр дэд ерөнхийлөгч хатагтай та идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэжээ.

Камала Харрис хэлэхдээ, “Хоёр орны төрийн тэргүүн саяхан маш амжилттай уулзалт хийлээ. Хятадтай сөргөлдөөн, мөргөлдөөн үүсгэхийг АНУ эрмэлздэггүй, хоёр тал дэлхий нийтийн асуудлаар хамтран ажиллаж, харилцаа холбооны сувгаа байнга нээлттэй байлгах ёстой юм” гэжээ.