Катарын хөлбөмбөгийн ДАШТ-ийн тухай
2022-11-20 19:04:11
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хамгийн үнэтэй ДАШТ, Месси, Роналдиньо нарын хамгийн сүүлийн удаагийн ДАШТ, 32 хүчирхэг баг оролцох хамгийн сүүлийн удаагийн ДАШТ, Арабын оронд анх удаагаа зохиогдож буй ДАШТ, хойд хагас бөмбөгцөгт анх удаагаа зохиогдож буй ДАШТ гэж тоолоод байвал хойно хойноосоо гараад байна. 

Хамгийн үнэтэй хөлбөмбөгийн ДАШТ

Аравдугаар сарын дунд үеэр Катарын ДАШТ-ийн 3 сая гаруй тасалбар зарагдаж дууссан байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тоо бүртгэлээс үзвэл, Катарын оршин суугчид, Саудын Араб, АНЭУ-ын хөгжөөн дэмжигчид хамгийн олон тоог эзэлж байна. 2010 онд хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авсныхаа дараа Катар улс долоон шинэ цэнгэлдэх хүрээлэн, ДАШТ-ий финалын тоглолтыг зохион байгуулах шинэ хот, шинэ нисэх онгоцны буудал, зочид буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтад 10 гаруй жилд нийт 300 орчим тэрбум ам.доллар зарцуулжээ.

Сүүлийн удаа 32 баг оролцсон хөлбөмбөгийн ДАШТ

2026 онд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох багийн тоог 48 болгох тул Катарын хөл бөмбөгийн ДАШТ нь хамгийн удаа 32 баг оролцсон хөлбөмбөгийн ДАШТ болж түүхэнд тэмдэглэх нь ээ. Түүхийг эргэн санахад 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ-ээс эхлэн 24 багийг 32 баг болгон өргөтгөсөн байсан түүхтэй. 

Архигүй хөлбөмбөгийн ДАШТ

Бүс нутгийн цагаар 11-р сарын 18-нд ФИФА мэдэгдэл гаргаж, Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ийн найман цэнгэлдэх хүрээлэн болон ойр бусад үйлчилгээний газруудад согтууруулах ундаа худалдахыг хоригложээ. Катар бол архины хэрэглээг хатуу хянадаг исламын шашинтай улс бөгөөд олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Жуулчид Катар руу согтууруулах ундаа авчрах боломжгүй бөгөөд зөвхөн зөвшөөрөлтэй зочид буудал, клубт л хэрэглэдэг.