Сансар огторгуйн судалгаа хэзээ ч дуусдаггүй
2022-11-21 17:30:51
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 21-нд Ши Жиньпин дарга НҮБ-Хятадын сансрын хайгуул, инновацийн дэлхийн хамтын ажиллагааны симпозиумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа, сүүлийн жилүүдэд Хятад улс нар, сар, ангараг зэрэг гараг од, сансар судлалын салбарт "Чан-Э", "Тяньвэнь", "Шихэ" зэрэг тандагч болон сансрын станц ажиллуулж, сансар судлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Сансар огторгуйн судалгаа хэзээ ч дуусдаггүй,  Хятад улс бусад улс орнуудтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, орчлон ертөнцийн нууцыг хамтдаа судалж, сансар огторгуйг энх тайвнаар ашиглан, сансрын технологийг хөгжүүлэн дэлхийн ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэжээ.

НҮБ-Хятадын сансрын хайгуул, инновацийн дэлхийн хамтын ажиллагааны симпозиум мөн өдөр Хайнань мужийн Хайкөү хотноо  "Сансар огторгуйн судалгааны шинэ түншлэлийн харилцааг байгуулъя" уриан дор нээлтээ хийсэн юм.