Оросууд цэргийн ажиллагааныхаа зорилгыг биелүүлнэ гэв
2022-11-22 14:30:45
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ сарын 21-ний өдөр сэтгүүлчдэд хандан мэдэгдэхдээ, "ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны зорилго бүрэн биелнэ. Украины одоогийн засгийн газрыг өөрчлөх нь ОХУ-ын зорилго биш юм" гэжээ.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаел Мариано Гросси энэ сарын 19-ний орой, 20-ны өглөө Запорожье цөмийн цахилгаан станцын эргэн тойронд хүчтэй дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ,  "Запорожье шиг ийм том цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болохыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Хэргийн ард хэн байсан ч хамаагүй, иймэрхүү үйл ажиллагаагаа зогсоох ёстой" гэжээ. Запорожьегийн орчинд цөмийн аюулгүйн бүс байгуулах асуудлаар Украин, ОХУ-ны тал аль болох шуурхай зөвшилцөж, нэгдсэн тохиролцоонд хүрэх ёстойг Гросси сануулав.
Украины Интерфакс агентлагийн энэ сарын 18-ны өдрийн мэдээгээр, Украины ерөнхий сайд Денис Анатолиёовуч Шмегал мөн өдөр Киевт айлчилж буй Европын комиссын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскистэй уулзаж, Украины эрчим хүчний нөхцөл байдал, 2023 онд Европын холбооноос Украинд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцсэн байна. Валдис Домбровскис Европын холбоо "Макро санхүүгийн тусламж +" хөтөлбөрийн хүрээнд Украинд нийт 18 тэрбум еврогийн тусламж олгоно гэжээ.  Уг хөтөлбөр хэрэв  12-р сард батлагдвал Украин  2023 оны нэгдүгээр сард  тусламжийн эхний мөнгийг авах боломжтой болох юм.