Газар хөдлөлтийн улмаас эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв
2022-11-22 18:44:23
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезид болсон газар хөдлөлтийн гамшигтай холбогдуулан Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодод эмгэнэлийн цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Индонез улс газар хөдлөлтийн улмаас олон хүн эндэж бэртэн, их хэмжээний эд хөрөнгийн гарз хохирол амссаныг мэдээд цочирдлоо. Би Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлж, хохирогчдын ар гэрийнхэн болон эндэж бэртсэн хүмүүстэй уй гашууныг нь хуваалцаж буйгаа илэрхийлж байна. Ерөнхийлөгч та болон Индонезийн засгийн газрын удирдлага дор гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард түмэн гамшгийг даван туулж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт итгэж байна” гэжээ.