Сансар судлалын хөтөлбөрөө танилцуулав
2022-11-22 14:46:04
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 21-нд болсон НҮБ/Хятадын сансар судлал, инновацийн дэлхийн түншлэлийн симпозиумын нээлтийн ёслол дээр Хятадын Үндэсний сансар судлалын  газар "Сансрын судалгаа, инновацийн шинэ түншлэлийн бүтээн байгуулалтыг ахиулах тухай Хятадын сансрын үйл ажиллагааны мэдэгдэл"-ийг танилцуулав. Уг мэдэгдэлд, "Сансрыг эрх тэгш, харилцан ашигтай, нээлттэй, хүртээмжтэй, энх тайвнаар ашиглан, хүн төрөлхтөнд өгөөжтэй хайгуул судалгаа, инновацийн дэлхийн шинэ түншлэлийн харилцааг бий болгож, сансар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө 8 чиглэлээр чармайн ажиллана" гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын сансар судлалын салбар хурдацтай хөгжиж, "Чан-Э", "Тяньвэнь" , "Шихэ" зэрэг нар сар, Ангараг гарагийн хайгуул судалгаа, сансрын станцын бүтээн байгуулалтуудаараа дамжуулан, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө хичээн зүтгэж байна.  
Энэхүү үйл ажиллагааны мэдэгдэл нь дэлхийн засаглалыг хамтран хэлэлцэх, үйл ажиллагааны уялдаа холбоог дэмжих, төслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, инноваци, хөгжлийг ахиулах, шинжлэх ухааны ололт амжилтаа хуваалцах, олон талт оролцоог тунхаглах, хамтын ажиллагааны платформ бий болгох, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах зэрэг 8 чиглэлтэй бөгөөд хамтран ажиллаж, хамтдаа хожих тухай Хятадын сансар судлалын удирдах байгууллагын үзэл баримтлал, санал санаачилга, үйл ажиллагааны хөтөлбөрийг системтэй тайлбарлажээ.