Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалав
2022-11-24 11:54:14
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, эдийн засгийг тогтворжуулах бодлого, дараачийн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэн, өсөлтийг ахиулах талаар тохируулалт хийж, өмнөх шатны бодлого арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг шалгахаар орон нутагт хяналт удирдлагын ажлын хэсэг илгээхээр шийдлээ.

Тухайлбал: Нэг нь томоохон төслүүдийн хурдацтай бүтээн байгуулалтыг дэмжих. Хоёрт тоног төхөөрөмжийн шинэчлэл, өөрчлөлтийн хэрэгжилтийг түргэтгэх. Гуравт хэрэглээг тогтворжуулж, цаашид өргөжүүлэх. Дөрөвт, зам тээвэр, ложистикийн саадгүй байдлыг баталгаажуулах. Тавд, бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх. Зургаад, ард түмний үндсэн амьжиргааг үр дүнтэй баталгаажуулах явдал юм.

Хурлаар хяналт удирдлага, үйлчилгээг чангатгахыг онцоллоо. 11-р сарын сүүлчээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн янз бүрийн хяналтын ажлын хэсэг холбогдох газруудад очиж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай үйлчилгээ үзүүлж, орон нутгаас тусгагдсан байдлыг анхааралтай авч үзэн, бодлого хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг зохицуулан шийдвэрлэнэ хэмээн онцолжээ.