Терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ
2022-11-24 11:50:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ сарын 23-ны өдөр хэлэхдээ, “Хятад улс Аюулгүйн зөвлөлийн 1267 тоот хороо, терроризмтой тэмцэх хороо, 1540 тоот хорооны ажилд үргэлжлэн идэвхтэй оролцож, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг ахиулан, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоог боловсронгуй болгож, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад шинэ хувь нэмэр оруулна” гэжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр терроризмтой тэмцэх чиглэлээр хамтарсан мэдээлэл хийв.
Гэн Шуан хэлэхдээ, “1267 тоот хороо нь НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн хувьд терроризмын эсрэг хориг арга хэмжээний чухал механизм юм. Тус хорооны хяналтын баг терроризмын аюул заналхийллийг нарийн хянадаг бөгөөд нийтэлсэн тайлан нь тус хорооны ажилд чухал ач холбогдол өгч, терроризмын эсрэг дэлхийн хамтын ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлдэг. Хятад улс үүнийг сайшаан дэмжиж байна” гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ, “2004 онд баталсан 1540 тоот тогтоол нь  цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай Аюулгүйн зөвлөлийн анхны тогтоол бөгөөд мөн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын хүчин чармайлтын чухал тулгуур юм. Уг тогтоолыг бүх талаар хянан хэлэлцэх ажилд Хятад улс гүнзгий оролцох бөгөөд үүгээр дамжин, тогтоолыг хэрэгжүүлэх механизмыг сайжруулан бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ”  гэжээ.