Украины хүмүүнлэгийн байдалд анхаарал хандуулсаар байна
2022-11-25 18:56:17
Share
Share this with Close
youtube WeChat

Украин даяар цахилгаан дулааны хангамж хомсдож байгаатай холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 25-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Украины хүмүүнлэгийн асуудлыг Хятад улс байнга чухалчилсаар ирсэн” гэжээ.

Мао Нин хэлэхдээ: "Украины асуудлаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Бид Украины хүмүүнлэгийн байдлыг байнга чухалчилсаар ирсэн бөгөөд яриа хэлэлцээгээр өнөөгийн нөхцөл байдлыг аль болох түргэн намжаах нь асуудлыг зохицуулах үндсэн арга зам гэж үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хурцадмал байдлыг намжааж, хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Хятад улс найдаж байгаа бөгөөд Хятадын тал ингэж хийсээр ирсэн” гэжээ.