Газар хөдлөлтийн гамшигтай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв
2022-11-25 20:34:09
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Соломоны арлуудын орон хүчтэй газар хөдлөлтийн гамшигт өртсөнтэй холбогдуулан тус улсын захирагч Вунажитэд эмгэнэлийн цахилгаан илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Соломоны арлуудад хүчтэй газар хөдлөлт болсныг мэдээд маш цочирдлоо, би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Соломоны арлуудын орны засгийн газар болон ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хятад, Соломоны арлуудын орон бол бие биенээ дэмжиж тусалж байдаг сайн найз, сайн ахан дүүс, сайн түншүүд юм. Тус улс гамшгийг даван туулж, гэр орноо сэргээн босгоход нь Хятад улс боломжийн хэмжээнд бүх талаар тусалцгаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян ч Соломоны арлуудын орны ерөнхий сайд Согаваред эмгэнэлийн цахилгаан илгээжээ.