Иран Ирактай хиллэж буй бүс нутагтаа цэрэг нэмж байршуулжээ
2022-11-26 15:18:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хагалан тусгаарлагчдын холбоотой этгээд хилээр нэвтрэхээс сэргийлж Ирактай хиллэж буй бүс нутагтаа цэрэг нэмэн байршуулсан тухай Ираны Исламын хувьсгалт гвардийн командлагч Мохаммад Паркпур 25-нд мэдэгджээ.

Мөн саяхан Иракийн арми ч хилийн аюулгүй байдлаа бэхжүүлэх чиглэл тушаал гаргасан бөгөөд энэхүү чиглэл тушаал нь Ираны агаарын дайралтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж Иракийн зэвсэгт хүчний командлагчийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Расул мэдэгджээ.

Сүүлийн өдөр Ираны Исламын хувьсгалт гвард пуужин, дрон зэргийг ашиглан Иракийн хойд хэсгийн Курд бүс дэх объектуудад олон удаа цохилт өгчээ. Тухайн бүсийн албаны хүн хэлэхдээ, Ираны үйлдэл Иракт дүрвэж буй Ираны Курдын сөрөг хүчнийхэнд чиглэж байна. Иран 9-р сарын 28-нд цохилт явуулсны улмаас олон арван хүн амиа алдаж, бэртэн шархадсан. Энэхүү  үйлдлийг бид эрс буруушааж байна гэжээ.

Түүнчлэн Ираны хуурай замын цэрэг тусгай үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө одоохондоо байхгүй гэж  Ираны албаныхан саяхан мэдэгдсэн юм.