Касем-Румарт Токаев тангараг өргөжээ
2022-11-26 15:29:50
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 11-р сарын 26-нд Казахстаны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нийслэл Астанагийн тусгаар тогтнолын ордонд болж, тус орны парламент, үндсэн хуулийн зөвлөл, дээд шүүх, улс орнуудаас Казахстанд суугаа элчин төлөөлөгч, нийгмийн олон салбарын төлөөлөл, олон улсын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид байлцсан бол Касем-Румарт Токаев тангараг өргөн, Казахстан улсын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээж авчээ. 

11-р сарын 20-нд Казахстан улс ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж явгадуулсан бол Касем-Румарт Токаев 81.31%-ийн санал авсан юм. 

Ингээд үүрэгт ажлаа хүлээж авсны дараа тэрээр 11-р сарын 28-нд ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ. Энэ нь тэрээр ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авсны дараа анхны гадаад айлчлал байж, хоёр тал хамтын ажиллагааны багц гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Мөн 29, 30-ны өдрүүдэд тэрээр Францад айлчилж, ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг зэрэг салбарын стратегийн чанартай хамтын ажиллагааг авч хэлэлцэх тухай эх сурвалжид дурджээ.