Жинхэнэ нөхөрлөл орон зайн хол ойроос үл хамаарна
2022-11-26 15:50:34
Share
Share this with Close
youtube WeChat

 

“Шинэ нөхцөлд хоёр талаараа стратегийн зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг хамтаар урагшлуулах ёстой”. 11-р сарын 25-нд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин айлчлахаар хүрэлцэн ирсэн ККН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга, Куб улсын дарга Мигель Марио Диаз-Канел Бермудезтэй хэлэлцээ хийж, хоёр нам, хоёр орны харилцааг үргэлжлэн эрчимжүүлж, шинэ цаг эриний Хятад-Кубын онцгой найрамдалт харилцааг тасралтгүй хөгжүүлэхээр санал нэгджээ. 

Хятад-Кубын хувь заяаны нэгдмэл цогц бол Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудтай байгуулж буй хувь заяаны анхны нэгдмэл цогц байж, хоёр талт харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна. Хятад, Куб нь хэдийгээр алс хол хоёр орон боловч хоёр орны найрамдалт харилцаа маш гүн зузаан байдаг. Куб улс бол бөмбөрцгийн баруун хагасын улс орнуудаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орон, мөн ч социалист улс орон юм. Мигель Марио Диаз-Канел Бермудез бол ХКН-ын 20-р их хурлын дараа БНХАУ-д айлчлан ирсэн Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын анхны төрийн тэргүүн юм. 

Өдгөө цар тахал давтагдаж, эдийн засгийн уналтын дарамт нэмэгдэн, улмаар дэлхий нийтээрээ донсолгоо, өөрчлөлт ихтэй болоод байна. Куб улс урт хугацааны туршид Америкийн ганц талт хоригт өртсөөр байгаагийн дээр цар тахал нь тухайн орны хөгжилд асар олон сорилт авчирсан юм. Өнгөрсөн жил болсон ККН-ын 8-р бүгд хурлаар социализмын бүтээн байгуулалтыг түргэтгэх шийдвэр гаргасан бол ХКН-ын 20-р их хурлаар Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэхийг онцолсон нь Кубын олон салбарын анхаарлыг татжээ. Кубаас Хятадад суугаа элчин сайд Карлос Мигель Перейра Эрнандес хэлэхдээ, ХКН-ын 20-р их хурлын тайланд социализмын бүтээн байгуулалтын талаарх ховор нандин туршлагыг хамарсан болохоор маш хянуур уншиж судлах ёстой юм гэжээ. 

Одоогоор Хятад улс нь Кубын гадаад худалдааны хамгийн том түнш бол Куб нь Карибын тэнгисийн бүс дэх Хятад улсын худалдааны хоёр дахь том түнш болоод байна. Кубаас импортолсон далайн гаралт бүтээгдэхүүн, зөгийн бал, жимс жимсгэнэ зэрэг нь Хятад улсын цахим худалдаагаар зарагдаж, хоёр ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөөр байна. 2021 онд хоёр талт худалдаа 7.2%-р өссөн байна. Түүнчлэн 2018 онд Хятад, Куб “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан бол 2021 онд “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагааны төлөвлөлтөд гарын үсэг зурсан юм. Мөн энэ удаад Мигель Марио Диаз-Канел Бермудез ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хоёр талт бичиг баримтад гарын үсэг зурсан нь ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд шинэ эрч хүч сэлбэсэн болно.