Найман жилд 50 мянган хүн цагаачлах замдаа амиа алджээ
2022-11-26 15:36:11
Share
Share this with Close
youtube WeChat

2014 оноос хойш буюу сүүлийн найман жилд дэлхийн хэмжээнд 50 мянган хүн цагаачлах замдаа амиа алдаж, өөр бас 30 мянган хүн сураггүй алга болсон тухай Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын саяхан нийтэлсэн тайланд дурджээ. 

Тайланд зааснаар, сүүлийн найман жилд цагаачлах замдаа нас барсан нь бүртгэгдсэн 50 мянган хүний тал гаруй хувь нь Европ руу очих замдаа юм уу Европын орнууд хооронд нүүн шилжих явцад нас барсан бөгөөд газрын дундад тэнгисээр дамжих маршрутад наанадаж 25 мянга 104 хүн нас баржээ. Түүнчлэн 7000 цагаач Америк тивд нас барсан бол тэдний олонх нь АНУ руу очих замдаа нас барсан байна. Зөвхөн Америк, Мексикийн хил дээр гэхэд 114 хүүхдийг оролцуулсан 4100 хүн амиа алджээ. 

Олон улсын Шилжилт хөдөлгөөний явцад нас барах хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа боловч тэдний эх орон, дамжин өнгөрөгч орон болон зорьж очих орны засгийн газар ямар нэгэн үр ашигтай арга хэмжээ аваагүй. Тиймээс улс орнууд хамтдаа чармайж, олон улсын хууль тогтоомжид заасан үүргээ хянуур хэрэгжүүлэн, эрж хайх, авран туслах ажиллагаагаар цагаачдын аюулгүй байдлыг баталгаажуулахыг  тайланд уриалжээ.