Тайваньд болсон сонгуулийн дүн тодорчээ
2022-11-27 11:42:55
Share
Share this with Close
youtube WeChat

Тайвань бүсийн хот шянь, анхан шатны албан хаагчдын сонгууль 11-р сарын 26-нд санал хураалт явуулж, хот, шянь, суурин, тосгон зэрэг захиргааны байгууллага нэгжийн засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгон гаргажээ.

Тайванийн сонгуулийн ажил хариуцсан байгууллагын бүртгэлийн дагуу, Жя-И хотын засаг даргын сонгууль хойшлогдсоноос бусад 21 шянь, хотын засаг даргын сонгууль товлосон ёсоор явгадаж, Хятадын Гоминдан нам 13, Ардчилсан дэвшилт нам 5, Ардын нам 1, нам бүлгийн бус бие даан өрсөлдөгч 2 засаг даргын суудал авчээ.

26-нд, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн ажил хариуцсан албаны хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь хэлэхдээ, Тайванийн иргэд олон энх тайван, тогтвортой байдлыг хүсэж, сайн сайхан амьдралыг эрэлхийлж байгааг энэ удаагийн сонгуулийн үр дүн бүрэн харуулж байна. Бид Тайванийн элэг нэгт ахан дүүстэй үргэлжлэн хамтран ажиллаж, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааг энхийн замаар хөгжүүлж, хагалан тусгаарлагчид болон гаднын оролцоог эрс эсэргүүцэж, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандсан сайн сайхан ирээдүйг хамтдаа угтах болно гэжээ.