“Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг эсэргүүцжээ
2022-11-27 14:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

Швейцарын Женев хотноо орон нутгийн цагаар 11-р сарын 24-25-ны өдрүүдэд ДХБ-ын Бараа худалдааны зөвлөл албан ёсны хурал хийсэн бол Хятадын төлөөлөгч 40 минут илтгэл тавьж, Америкийн талын саяхан боловсруулсан "Инфляцыг бууруулах хууль" дахь худалдааны ялгаварлан гадуурхсан агуулга болон зүй бус нөхөн олговрын арга хэмжээ, мөн Америкийн талын хэрэгжүүлж буй бодлого, дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж буй нь ДХБ-ын дүрэмд нийцэхгүй, олон улсын эрх зүйн ерөнхий зарчмуудыг зөрчсөн, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, өртгийн сүлжээг бусниулж буйг илчилж, шүүмжилжээ. 

Хятадын төлөөлөгч хэлэхдээ, Америкийн боловсруулсан “Инфляцыг буруулах хууль”-ын дагуу дотоодын цахилгаан хөдөлгүүрт автомашин, гол чухал уул уурхайн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч болон цахилгаан гаргалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтыг дэмжиж 369 тэрбум ам долларын нөхөн олговор олгохоор заасан байна. Тэрчлэн мөн гаалийн хөнгөлөлт үзүүлэх 9 заалт нь Америкийн нутагт буюу умард Америкийн бүсэд үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүн байхаар угтвар болгосон байна. Энэ бол тэр чигээрээ ялгаварлан гадуурхал байж, ДХБ-ын зарчмуудыг зөрчсөн төдийгүй, цаашлаад олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг ноцтой хохироох болохоор улс орнуудын засгийн газар, холбогдох аж үйлдвэрийн салбарын анхаарлыг ихэд татаж байна. Тиймээс ДХБ-ын дүрэм, зарчмыг дагаж мөрдөн, эл хуулийн төсөл дэх ялгаварлан гадуурхсан, мушгин гуйвуулсан агуулгаа эргэн харж, “Худалдаа, уур амьсгал, байгаль орчны бодлого нь ДХБ-ын дүрэмд нийцүүлнэ” гэсэн Бали аралд болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тунхаглалд өгсөн амлалтаа нухацтай хэрэгжүүлэхийг Хятад улс Америкийн талаас шаардаж байна гэв. 

Хятадын төлөөлөгчийн байр суурийг Швейцарын төлөөлөгчид дэмжиж хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад худалдааны бодлого чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Америкийн тал холбогдох хуулийн төсөлд бусад гишүүдийн бараа бүтээгдэхүүнийг ялгаварлан гадуурхсан агуулгыг оруулсанд Швейцарын тал маш их санаа зовж байна. Худалдаатай холбоотой хүрээлэн буй орчны бодлого нь эрхбиш бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх ёстой бөгөөд ДХБ-ын дүрэмд нийцсэн байх хэрэгтэй гэжээ.