2022 он гарснаас нааш 40 мянга гаруй хүн галт зэвсгийн халдлагад амиа алджээ
2022-11-27 14:52:42
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын "Галт зэвсгийн хүчирхийллийн архив" цахим хуудасны хамгийн сүүлийн үеийн тоо баримтын дагуу, 2022 оны 1-р сарын 1-нээс 11-р сарын 26-ны хооронд Америкт нэгэнт 40 мянга гаруй хүн галт зэвсгийн халдлагад өртөн нас баржээ. Үүнд 0-ээс 11-ний насны 300 орчим хүүхэд байгаа бол галт зэвсгийн халдлагад өртөн нас барах хүний тоо тус оронд залгаад гурван жил 40 мянгыг давж байгааг эх сурвалжид онцолжээ. 

Үүнээс гадна, 2022 онд 35 мянга гаруй хүн галт зэвсгийн улмаас бэртэж шархадсан байна. “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” цахим хуудасны бүртгэлийн дагуу,  2022 оны 1-р сарын 1-нээс 11-р сарын 26-ны хооронд Америкт 4-өөс дээш тооны хүн харыг алж шархдуулсан буудлагын хэрэг 611 удаа гарсан бол энэхүү тоо ч залгаад гурван жил 600-г давжээ.