Нефтийн олборлолт шинэ рекорд тогтоожээ
2022-11-27 14:55:06
Share
Share this with Close
youtube WeChat

 Сэтгүүлч Хятадын Нефть, байгалийн хийн групп компаниас мэдээлснээр, Таримын хотгорын нефтийн орд жилд 6.6 сая тонн олборлолт хийх зорилтоо сарын өмнө урьдчилан биелүүлж, шинэ амжилт тогтоожээ. 

Таримын хотгорын нефтийн орд бол хятад улс одоогоор ажиллуулж буй хамгийн том, хамгийн гүн өрөмдлөгтэй нефтийн орд бөгөөд баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагт дамжуулах төслийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж, одоогоор өдөрт 20 мянган тонн түүхий нефть, 92 сая шоо метр байгалийн хий олборлож байна.