Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаанд нөөц боломж их байна
2022-11-28 10:37:01
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11-р сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны зургадугаар сард ерөнхийлөгчөөр сонгодсоноос хойш БНХАУ-д хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад, Монгол хоёр орны дээд түвшний нягт харилцааны найрсаг уламжлалыг үргэлжлүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг нотоллоо. Энэ айлчлалаар хоёр тал стратегийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Монгол улс нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын түнш байж, “Бүс ба зам” санаачилгыг анхлан дэмжсэн орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд хоёр улс цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж найрамдлын шинэ түүхийг бичиглэж байна. Өнөөдөр дэлхий нийтийн нөхцөл байдал ээдрээтэй, цар тахал сунжирч буйтай холбоотой үр дагавруудын нөлөөлөл ихэсч, геополитикийн нөхцөл байдал хурцатаж, Орос Украины хямралын хүрээ тэлж, дэлхийн санхүү, эдийн засаг, эрчим хүч, хоол хүнсний салбарт давхар хямрал нүүрлээд байна. Ийм нөхцөл байдалд Хятад, Монгол хоёр улс илүү ойр дотно харилцаж байна. 2021 онд Хятад, Монголын хоорондох худалдааны эргэлтийн хэмжээ анх удаа 10 тэрбум ам.долларыг давлаа. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөгийн ийм нөхцөл байдалд ч өссөөр буй нь “Бүс ба зам” санаачилга нь “Талын зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилга нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт холбогдож буйн илрэл юм хэмээн Ланжоугийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Ван Сихай бичжээ.

Ялангуяа тээврийн шугам, коридор байгуулах төсөл хэрэгжиж эхэлснээр ложистикийн хурд нэмэгдэж, нөөцийн бүтээгдэхүүн, нэн онцгойлон ашигт малтмал, эрчим хүчний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хүчин чадал эрс дээшилсэн байна. Хятад, Монгол хоёр улс Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, Монголын олон төмөр замын шинэ шугамууд Хятадын боомттой холбогдож, хоёр орны худалдаа, эдийн засагт хүчтэй түлхэц болж байна. Үүний зэрэгцээ Хятад, Монгол, Оросын хил дамнасан тээврийн Азийн авто замын сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны өсөлтөд үр өгөөжөө өгөх болно.  

Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дотоод хөдөлгөгч хүч, хөгжлийн уян хатан чанар илүү эрчтэй байна. Цар тахлын эсрэг Хятад, Монгол хоёр тал харилцан туслалцаж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, гаалийн бодлогоо  оновчтой болгож, гадаад худалдааг тогтворжуулж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын таатай орчныг сайжруулж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа байнга эрчимжүүлж байна. Хоёр орны хамтын ажиллагаа улам нягт болсноор гэр хорооллын дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, мах боловсруулах үйлдвэр зэрэг амьжиргааг дэмжих төслүүд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх болно.