Хьюстонд галт зэвсгээр хүний амь хөнөөв
2022-11-28 10:11:39
Share
Share this with Close
youtube WeChat

ABC болон Fox News сувгийн мэдээлснээр, тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 27-ны өдөр Техас мужийн Хьюстон хотод хоёр эрэгтэй бууны суманд өртөж нэг нь нас барсан байна. 

Орон нутгийн цагдаа нар 02:20 цагийн үед хэргийн газарт очиж шуудуунд унасан машин дотроос буудуулсан эрэгтэйг олсон байна. Цагдаа нар яаралтай тусламж үзүүлсэн ч хохирогч нас барсан хэмээн мэдэгджээ. 

Өмнө нь цагдаа нар ойролцоох гудамжнаас буудуулсан өөр нэгнийг олж эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь тун тааруу байгаа аж. 

Цагдаагийнхан энэ хоёр хэргийг хоорондоо холбоотой гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.