ХТРТ, МҮОНРТ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурав
2022-11-28 21:47:51
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа үеэр, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэн Хайшюн, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар “ХТРТ, МҮОНРТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үзэг зуржээ. 

Сүүлийн жил Хятадын Төв Радио Телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хоорондын хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжиж байгаа бөгөөд Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх үүднээс хоёр тал эрх тэгш, харилцан ашигтай, найрсаг зөвшилцлийн зарчмын дагуу байнгын хамтын ажиллагааны механизм байгуулж, контент нэвтрүүлэг харилцан солилцох, хамтарсан уран бүтээл хийх, боловсон хүчин солилцох, техникийн солилцоо өрнүүлж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэн, соёл иргэншил, иргэд түмний харилцан ойлголцлыг ахиулж, улмаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад хүчин зүтгэх болно.