Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны фестиваль өндөрлөв
2022-11-28 11:09:02
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 27-ны үдээс хойш Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны 18 дахь удаагийн фестиваль Жэжянь мужийн Ханжөү хотод хаалтаа хийлээ. Хүүхэлдэйн киноны салбарынхны бүтээлийн үзэсгэлэнг танхимд нь очиж сонирхсон хүмүүсийн тоо бараг 32 мянгад хүрч, “Интернэт хүүхэлдэйн кино" платформоор дамжин 10.2 сая гаруй хүн үзжээ.

Энэ жилийн хүүхэлдэйн киноны наадам нь “Шинэ эринийг хамтдаа баяжуулж, хүүхэлдэйн киногоор ирээдүйг бүтээе” уриан дор зохиогдож, онлайн болон офлайн арга хэлбэрийг хослуулахын зэрэгцээ үзэсгэлэн, форум, бизнес, уралдаан тэмцээн, үйл ажиллагаа зэрэг таван том хэсэгт нийтдээ 24 төрлөөр явагджээ. Анхан шатны бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ удаагийн хүүхэлдэйн киноны наадамд 57 улс орон болон бүс нутгийн нийт 292 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 4073 удаагийн ганцаарчилсан хэлэлцээ хийж, 554 сая юанийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.