Ли Жаньшү Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзжээ
2022-11-28 19:52:05
Share
Share this with Close
youtube WeChat

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 11-р сарын 28-нд Бээжинд Ардын их хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. 

Ли Жаньшү: Хятад, Монгол бол дотнын хөрш, чухал түнш байж, хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор хоёр орны харилцаа шинэ цаг эринд шинэ хөгжилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар Монголын талтай үргэлжлэн харилцан дэмжин ажиллаж, хөгжлийн стратегийн хэлхээ холбоо болон зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоог нягтруулан, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн хууль тогтоох байгууллага хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлж, яриа хэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа хангаж ажиллахад Хятад улс бэлэн гэжээ. 

У.Хүрэлсүх ерөнхийлөгч юуны өмнө ХКН-ын 20-р их хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Хятад улстай найрамдалт хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, улмаар иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс бэлэн гэжээ.