Ван И БНХАУ-д шинээр томилогдсон ОХУ-ын Элчин сайдтай уулзав
2022-11-28 16:15:40
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 27-ны өдөр ОХУ-аас Хятадад суугаа шинэ элчин сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзах үеэрээ хэлэхдээ, “Олон улсын байдалд ямар ч өөрчлөлт гарсан Хятад Орос хоёр том хөршийн хувьд стратегийн харилцан итгэлцэл болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ахиулж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, олон улсын шударга, төв ёсыг хамтдаа хамгаална” гэжээ. 

И.В.Моргулов Хятадад ирэн шинэ албан тушаалдаа орсныг Ван И сайшааж, ноён Элчин сайдын Хятадад хийж буй ажилд нь Хятад улс урьдын адил тууштай дэмжлэг, туслалцаа үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв. Ван И тэмдэглэхдээ, “Хятад Орос улс олон туйлт ертөнцийг дэмжихийг баримталж, ганц туйлт ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүй, НҮБ-ын зарчмаар олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг сахин хамгаалахыг хоёр тал баримталж, бусдын улс төрийн дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ байр суурь нь түүхийн зөв талд байж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж байна” гэжээ.

И.В.Моргулов Хятадын коммунист намын 20-р их хурал амжилттай хуралдсанд халуун баяр хүргэж, Ши Жиньпин даргыг Хятадын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, “Орос, Хятадын харилцаа эвдэршгүй бат бөх. Хоёр орны найрамдал ямар ч сорилтыг даван туулж чадна. Орос улс Хятадын хөгжил дэвшлийг дэмжиж, Хятадын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний удирдлаган дор хоёр талт харилцааг цаашид ахиулж, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулан шинэ шатанд гаргахад бэлэн байна. Орос улс Хятадтай хамт ганц туйлт ноёрхлыг эсэргүүцэж, олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрэмд тулгуурласан олон улсын дэг журмыг хамтдаа сахин хамгаалахын төлөө хичээх болно” гэжээ.