Хятад улс хэзээ ч бусдыг жанжилж, өргөтгөл явуулахгүй
2022-11-28 18:57:53
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Канад улс “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг нийтлэн, “Хятад улс уг бүс нутгийн дүрэм зарчим, эрх ашгийг хүндэтгэн үзэхгүй байна” гэж хэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 28-нд хэлэхдээ, сүүлийн өдөр Канадын талын гаргасан стратегийн Хятадтай холбоотой агуулга нь маш их өрөөсгөл чанартай бөгөөд “Хятадын заналхийлэл”гэдгийг дэврээж, ямар ч шалтгаангүйгээр Хятад улс руу дайрч байна. Үүнийг бид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Канадын талтай төв чангаар харьцсан гэжээ. 

Тэрээр онцлохдоо, Канад улс Хятад хоорондын харилцааг чухалчлан үзэж, алсын харсан байр сууриас Хятад улстай харилцаагаа сайжруулна хэмээн олон удаа илэрхийлсэн байдаг. Тиймээс хэлсэндээ хүрч, үнэн байр сууриас адил талаа нэгтгэн ялгаа зөрүүгээ нэг талд нь тавих үзэл баримтлалын дагуу Хятад улсад чиглүүлэн ухаалгаар бодлого, стратеги хэрэгжүүлж, бодит үйлдлээрээ амлалтдаа хүрэхийг ёстой гэжээ.