Дэлхий нийттэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэв
2022-11-28 19:05:43
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Германы ГХ-ийн сайд Анналена Бэербок “Өмнөд Германы сонин”-оос зохион байгуулсан “Европын эдийн засгийн үдэш” арга хэмжээнд оролцон, “Хятад, Саудын Араб” зэрэг 77-ийн бүлгийн баян чинээлэг гишүүн орнуудын тухай гэсэн өнгө аястай үг хэлсэн байна. 

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 28-нд хэлэхдээ, юуны өмнө Хятад улс 77-ийн бүлгийн гишүүн орон биш. Хятад улс хөгжиж буй хамгийн том орны хувьд хэзээд хөгжиж буй орнуудтай хамт зогсох төдийгүй хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг тууштай хамгаалж, чадлынхаа хирээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтын амжилтыг биелүүлэхээс биш зарим улс орнуудтай адилаар хөгжиж буй орнуудад дарамт шахалт үзүүлж, хувийн ашгаа бодохгүй. Хоёрт, Хятад улс нисэх онгоцны буудал, усан боомт, харилцаа холбоо зэрэг салбарт байнга нээлттэй. Дэлхийн хамгийн том тэнгисийн тээврийн корпорацын нэг болох Данийн Маерск компани Хятадын Далянь, Тяньжин, Чиндао, Шанхай, Шэньжэнь зэрэг хотуудын усан боомтод хөрөнгө оруулалттай бөгөөд 2012 онд Хятадын  Нинбо боомтын 4.3 тэрбум юанийн төслийн 25 хувийн хувьцааг эзэмшсэн юм. Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан гадаадын хөрөнгө оруулалттай харилцаа холбооны компаниудын хөгжлийн чиг хандлагын тухай тайлангаас үзэхэд, 2020 оны 6-р сар хүртэл гадаадын 266 компани Хятадын  мэдээлэл, харилцаа холбооны компаниудад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсан байна. Өнгөрсөн жил Хятад улс иргэний агаарын тээврийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх бодлогоо шинэчилж, сөрөг жагсаалтын хэлбэрт шилжсэн гэжээ.   

Тэрээр онцлохдоо, бодит үнэнд суурилж байр сууриа илэрхийлэхийг бид тууштай дэмжсээр ирсэн. Анналена Бэербокийн хэлсэн “Хятадад түшиглэх” гэдэг нь хий хоосон зүйл. Учир нь хамтран ажиллавал ерөөс л харилцан ашигтай байх ёстой. Улс орнуудад хэн нэгэндээ бус харилцан түшилцэж л таарна. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн турш гадаадад нээлттэй байдлаа тасралтгүй тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бизнесийн орчин хангасаар ирсэн гэжээ.