Сиритэй харилцаагаа сэргээх бодолтой байна
2022-11-28 10:48:10
Share
Share this with Close
youtube WeChat

Турк болон Сирийн харилцааг Турк, Египетийн харилцаатай адил аажмаар сэргээх болно хэмээн Туркийн ерөнхийлөгч Эрдоган 27-нд мэдэгдэв. 

Эрдоган хэлэхдээ, “Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үеэр болсон уулзалтыг маш өндөөр үнэлсэн. “Хоёр улсын харилцааг хэвийн болгох үйл явц сайд нарын түвшинд үргэлжилнэ хэмээн найдаж байгаа” гэжээ. Эрдоган мөн "Турк, Египетийн харилцаа аажмаар сэргэж байгаатай адил Турк, Сирийн харилцаа дараагийн шатанд ч мөн ийм замаар явж болох юм. Турк, Сирийн хооронд улс төрийн өс хонзон байхгүй" гэж мэдэгджээ.  

Тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 23-нд Эрдоган эрх баригч Шударга ёс хийгээд хөгжлийн намын парламентын бүлгийн хуралдаанд оролцохдоо, “Би Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж магадгүй, хоёр тал улс төрийн асуудлаар өс хонзон байхгүй юм” гэжээ. 

Мөн өдөр Сирийн ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Шабан "Ямар ч улс бусад орны нутаг дэвсгэр дээр өөрийн аюулгүй байдлаа хамгаалах эрхгүй юм. Туркийн засгийн газар амлалтаа биелүүлээгүй, харин шалтаг бүхнийг ашиглан Сири болон Иракийн талаарх өөрсдийн санаархлаа биелүүлэхээр оролдсон” гэжээ.