Хүрэлсүх ерөнхийлөгчийн айлчлалын талаар Хятадын ГХ-ийн дэд сайд ийн ярилаа
2022-11-29 15:00:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХ-ийн дэд сайд Сүнь Вэйдүн:

У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал ХКН-ын 20-р их хурлын дараах гол чухал хөрш орны удирдагчийн анхны айлчлал гэдгээрээ, мөн Тэрбээр МУ-ын ерөнхийлөгч болсны дараа Хятад улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Саяхан Ши Жиньпин дарга Хүрэлсүх ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа болон хамтаар анхаарал хандуулж буй асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон.

Миний бодлоор энэ бол түүхт чанар, бүх талыг харгалзсан стратегийн түвшний чухал уулзалт гэж бодож байна. Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүн нар шинэ цаг эринд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тухайд чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ нь мөн ч энэхүү айлчлалын чухал ололт амжилт мөн. Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх тухай тэд нар мөн байр сууриа тодорхойллоо.

Хоёр талаараа хамтарсан мэдэгдэл гаргаж дээр дурдсан нийтлэг ойлголтууд, айлчлалын ололт амжилтыг танилцуулна. Улс төрийн хувьд тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдал, ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ гэдгээ дахин нотолсон бөгөөд язгуур ашиг сонирхлоор харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Хөгжлийн хувьд Бүс ба замыг Монголын Талын зам санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын Шинэ сэргэлтийн бодлоготой, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратегийг Монголын Алсын хараа-2050 бодлоготой уялдуулахаар санал нэгдсэн.

Энэ гурван том хөдөлгүүр нь Хятад Монголын харилцааны цаашдын хөгжилд эрч хүч сэлбэх болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт тасралтгүй урагшилна гэдэгт бид итгэлтэй байна. Хоёр талаараа уламжлалт найрамдлаа улам бэхжүүлж, солилцоо болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа орчин үеийн бүтээн байгуулалт болон тус тус сэргэн мандлаа ахиулж, улмаар цаашид улс хоорондын харилцааны үлгэр жишээ хэвээр байх болно. Баярлалаа.