Хятад машины стандартыг олон улсын түвшинд хүргэнэ
2022-11-29 11:19:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Автомашины стандартчиллын судалгааны хүрээлэнг 11-р сарын 28-нд Тяньжин хотод байгуулав. Энэ нь автомашины стандартчиллын судалгаа, хэрэглээний чиглэлээр мэргэшсэн Хятадын шинжлэх ухааны судалгааны цорын ганц байгууллага боллоо.

Хятадын Автомашины технологийн судалгааны төвийн ТУЗ-ийн дарга Ань Тиечэн: “Бид тэргүүний технологи хийгээд стандартчиллын суурь судалгааг эрчимжүүлж, автомат жолоодлого, интернэтийн аюулгүй байдал болон цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, түлш, зай зэрэг автомашины гол салбаруудад анхаарлаа хандуулж, шинэ стандартын судалгаа, боловсруулалтыг түргэтгэж, олон улсын автомашины стандарт, дүрмийн зохицуулалтыг идэвхитэй дэмжих болно” гэжээ. 

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн нэгдүгээр хэлтсийн орлогч дарга Гуө Шөуган: “Уялдаа холбоотой хөгжлийг баримталж, автомашин хийгээд 5G, том өгөгдөл, мэдээллийн харилцаа холбоо зэрэг салбар хоорондын стандартын уялдаа холбоог ахиулж, автомашин болон холбогдох салбаруудын хөгжлийг ерөнхийлөн зохицуулах стандартчиллын ажлыг бий болгохыг дэмжинэ” гэжээ. Түүнчлэн Зах зээлийн хяналт удирдлагын үндэсний ерөнхий газрын холбогдох хариуцлагатан хэлэхдээ, дараагийн шатанд автомашины стандартыг олон улсын түвшинд хүргэх ажлыг дорвитой ахиулах болно гэсэн байна.