Хятад Оросын эрчим хүчний салбарын бизнес форумд баяр хүргэв
2022-11-29 17:54:13
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Оросын эрчим хүчний салбарын бизнесийн 4-р форумд баяр хүргэжээ. 

Ши Жиньпин: Хятад Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах тулгар хүчин болж байгаа. Гадаад орчны сорилтын эсрэг хоёр тал яриа хэлэлцээ, зохицуулалтаа нэмэгдүүлэн, хоёр орон хоорондын томоохон төслүүдийг шинэ шатанд гаргасан нь Хятад Оросын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа маш уяан хатан чанартай гэдгийг харуулж байгаа төдийгүй шинэ эриний Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа цаашид улам бэхжих болно гэдгийг гэрчилж байна. Оросын талтай хамтдаа эрчим хүчний салбар дахь илүү нянг хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа байгуулан, цэвэр, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжин, олон улсын эрчим хүчний аюулгүй байдал ба ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ. 

Мөн өдөр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч Хятад Оросын эрчим хүчний салбарын бизнесийн 4-р форумд баярын цахилгаан илгээжээ.