Хятадын гадаад худалдаа тогтвортой байна
2022-11-29 15:54:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн 11-р сарын 29-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Сүнь Шяо хэлэхдээ, “Дөрөвдүгээр улиралд гадаад худалдааны импорт, экспортод ирэх дарамт улам нэмэгдэх болно. Гадаад орчин улам ээдрээтэй, ширүүн болж, тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд ихэссэн ч Хятадын гадаад худалдааны хөгжлийн чиг хандлага тогтвортой байна” гэжээ. 

Сүн Шяо хэлэхдээ, “Эхний 10 сарын хугацаанд Хятадын гадаад худалдаа ерөнхийдөө тогтвортой ахиж, импорт экспортын нийт хэмжээ түүхийн шинэ дээд амжилт тогтоосон байна. Одоогийн байдлаар COVID-ын нөлөө үргэлжилж, геополитикийн нөхцөл байдал хурцадмал, дэлхийн эдийн засгийн эмзэгшил улам тод болж байна. Ийм нөхцөлд Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд гадаадын зах зээлийн эрэлт сулрах, зардал өсөх, эрсдэл нэмэгдэх зэрэг олон сорилттой тулгарч байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл нь өөрсдийн давуу тал, нөөц бололцоогоо ашиглаж, гадаад худалдааг тогтворжуулахын төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна” гэжээ. 

Сүн Шяо, “Бид аж ахуйн нэгжүүдийн захиалга авч, зах зээлээ өргөжүүлэхэд нь туслах болно. Аж ахуй нэгжүүд энэ оны сүүлч, ирэх оны эхээр гадагшаа явж үзэсгэлэнд идэвхитэй оролцох хэрэгтэй болоод байна. Дэлхийн эдийн засгийн шинэ чиг хандлага, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн шинэ эрэлт хэрэгцээнд анхаарлаа хандуулж, дижитал платформын давуу талыг бүрэн ашиглаж, аж ахуйн нэгжүүдийг гадаад дахь үйлчлүүлэгчидтэй холбох шаардлага тулгараад байна” гэв.