ОУВС мэдэгдэл хийв
2022-11-29 14:46:33
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын валютын сангаас "Их 20-ын удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, хүртээмжтэй байдал, санхүүгийн инновацийг зохицуулах шинэ мэдээллийн зөрүүг бууруулах санаачилгыг (DGI) талархан хүлээн авч байна" гэсэн гарчигтай мэдэгдэл нийтэлжээ.

Мэдэгдэлд дурдахдаа, “ОУВС-гийн ажилтнууд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газар болон Эдийн засаг, санхүү статистикийн агентлаг хоорондын бүлэг (ОАТГ)-тай нягт хамтран ажиллаж, оролцогч эдийн засгийн цогцуудтай зөвшилцөн нарийвчилсан ажлын төлөвлөгөө боловсруулсон. Уг төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлт, өрхийн орлого, баялгийн хуваарилалт, санхүүгийн технологи ба хүртээмж, хувийн болон захиргааны мэдээлэлд нэвтрэх, мэдээлэл солилцох зэрэг 14 зөвлөмжийг тусгасан байна” гэжээ. 

Их 20-ын удирдагчид "Бали арлын дээд хэмжээний уулзалтын тунхаглал"-даа мэдээллийн зөрүүг бууруулах санаачилгыг сайшааж, ОУВС, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон Олон улсын зөвлөх инстуциудээс холбогдох мэдээллийн цоорхойг нөхөж эхлэхийг шаардсан бөгөөд 2023 оны хоёрдугаар хагаст ахиц дэвшлийг тайлагналаа хэмээн онцолжээ.