Өмнөд Тэнгисийг аюулгүй байдлыг тууштай хамгаална
2022-11-29 16:24:03
Share
Share this with Close
youtube WeChat

ХАЧА-ын “Өмнөд” байлдааны тойргийн хэвлэлийн төлөөлөгч, Агаарын цэргийн хурандаа Тянь Жүньли 11-р сарын 29-ний өдөр хэлэхдээ, “АНУ-ын Канцлерсвилл пуужинт хөлөг онгоц Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша олтригийн ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрсэн тул Хятадын ардын чөлөөлөх армийн “Өмнөд” байлдааны тойрог далайн болон агаарын хүчнээр хяналт тавьж, Хятадын нутаг дэвсгэрээс гарахыг шаардсан. АНУ-ын армийн энэ үйлдэл Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн байна. Мөн ч тэнгисийн ноёрхол тогтоох, өмнөд тэнгист маргаан дэгдээхийг эрмэлзэж байгаа Америкийн үйлдлийг гэрчилсэн бас нэгэн нотолгоо юм. Хятад улс Өмнөд тэнгис дэх арлууд болон тэдгээрийн орчмын усан бүсэд маргаангүй бүрэн эрхтэй. “Өмнөд” байлдааны тойрог цаг ямагт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалж байна” гэжээ.