Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2022-11-30 11:19:10
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас зохион байгуулсан "Палестины ард түмэнтэй эв санааны нэгдлийн олон улсын өдөр"-ийг тэмдэглэх хуралд Ши Жиньпин дарга баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, "Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын цөм юм. Палестины асуудлыг иж бүрэн, шударга шийдвэрлэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ач холбогдол өгөөд зогсохгүй олон улсад шударга ёсыг тогтоож байгаа явдал юм. Палестин, Израиль энх тайвнаар зэрэгцэн орших, араб, еврей үндэстнүүдийн хамтын хөгжил нь хоёр талын урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд дэлхийн ард түмний нийтлэг хүлээлт мөн. Олон улсын хамтын нийгэмлэг "Хоёр улсын шийдэл"-ийг гуйвшгүй тууштай баримталж, Палестины асуудлыг олон улсын хэлэлцэх асуудлын тэргүүнд тавьж, Палестины ард түмний тусгаар тогтносон улс байгуулах мөрөөдлөө эртхэн биелүүлэхэд туслах ёстой юм" гэлээ.

Ши Жиньпин онцлохдоо, "Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээх шударга үйлсийг тууштай дэмжиж, энхийн хэлэлцээг идэвхитэй ахиулж, Палестин, Израилийн энх тайвныг ахиулсаар ирсэн. Палестины үндэсний эрхт байгууллагын эрх мэдлийг бэхжүүлж, Палестин дахь олон бүлэглэлүүдийн эв нэгдлийг нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжиж, Палестин, Израиль хоёр тал аль болох хурдан энхийн хэлэлцээг сэргээж, Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг зөв гольдролд нь оруулна гэдэгт найдаж байна. Хятад улс урьдын адил Пакистанд хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлж, эдийн засгийг дэмжиж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд туслах болно. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Ойрхи Дорнодын тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд нааштай хувь нэмэр оруулах болно" гэжээ.