Хятад Лаосын удирдагчид хэлэлцээ хийжээ
2022-11-30 20:08:41
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 30-нд Ардын их хурлын ордонд Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулиттай хэлэлцээ хийж, “Урт хугацаанд тогтвортой найрамдалт хөршийн найрсаг харилцаа, харилцан итгэлцсэн иж бүрэн хамтын ажиллагаа”-ны бодлого болон “сайн хөрш, сайн ахан дүүс, сайн түнш”-ийн үзэл баримтлалын дагуу улс төрийн хувьд харилцан хүндэтгэн итгэлцэж, эдийн засгийн хувьд харилцан ашигтай байж, хүмүүнлэгийн хувьд харилцан ойлголцож, улмаар Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц бүтээн байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулна хэмээн санал нэгтэй цохон тэмдэглэжээ.