Америк цэргийн хүчний давамгай байр сууриа хадгалахыг л зорьж байна
2022-11-30 20:15:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс одоогоор 400 гаруй цөмийн цэнэгт хошуутай бөгөөд хэрэв үргэлжлэн цөмийн зэвсгээ өргөжүүлбэл 2035 онд цөмийн цэнэгт хошуу 1500 гаруйд хүрэх магадлалтай гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 29-нд нийтэлсэн Хятадын цэргийн хүчний тухай жил тутмын тайландаа дурджээ. 

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 30-нд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Америк янз бүрийн шалтгаар “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдөж байгаа нь үнэндээ өөрөө цөмийн зэвгийн өргөтгөл хийж, цэргийн хүчний давамгай байр сууриа хадгалахыг л зорьж байгаа хэрэг юм. Хятад улс цөмийн зэвсгийн талаар маш тодорхой бөгөөд тууштай бодлого баримталсаар ирсэн. Тухайлбал, Хятад улс сэргийлэлт хамгаалалтын чанартай цөмийн стратеги, цөмийн зэвсгийг урьдаар хэрэглэхгүй байх бодлогыг тууштай баримтлан, цөмийн хүчний өргөжилтийн талаар өөртөө маш их хязгаарлалт тавьж, өөрийн орны цөмийн хүчийг үндэсний аюулгүй байдалд шаардлагатай хамгийн доод түвшинд байлгах бөгөөд ямарваа нэгэн байдлаар зэвсэглэлээр бусадтай уралдахгүй гэжээ.