Далайд гарцгүй Лаосын шинэ гарц нь Хятад-Лаосын төмөр зам
2022-11-30 15:42:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Лаосын харилцааг Лаост хүрч мэдрэх боломжтой гэж олон хүн ярьдаг бөгөөд үүний хамгийн тод томруун жишээ нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болох Хятад-Лаосын төмөр зам юм. 2021 онд Хятад Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад оржээ. Нээлтийн ёслолд Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тунглун Сисулит энэ төмөр замын ач холбогдлыг өндрөөр үнэлэн "Мөрөөдөл биелсэн" хэмээн ярьж билээ.

Хятад-Лаос төмөр зам нь Хятадын Юннань мужийн Кунмин хотоос Лаосын нийслэл Вьентьян хүрдэг. Хятадын стандартын дагуу, Лаос улстай хамтран байгуулж, ашиглаж байгаа энэ төмөр зам нь Хятадын төмөр замын сүлжээний анхны гадаадтай шууд холбогдсон шугам юм. Уг төмөр замын сүлжээ нийт 1035 километр байж Кунмингээс Вьентьян хүртэл 10 цаг зарцуулна.

2022 оны 11-р сарын 29-нөөс 12-р сарын 1-ний хооронд Хятад-Лаосын төмөр зам нээгдсэнээс хойш нэг жилийн дараа Тунглун Сисулит урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Айлчлалаас өмнөхөн ХТРТ-д ярилцлага өгөхдөө Тунглун Сисулит "мөрөөдлийн зам"-ийн талаар дахин ярьжээ.

Тунглун Сисулит хэлэхдээ, Би Ши Жиньпин даргатай Хятад-Лаосын төмөр замын нээлтийн ёслолд оролцохдоо "Төмөр зам нэвтэрснээр хоёр орны хооронд бартаа саад байхгүй болж, зам ч хол биш болсон. Ши Жиньпин дарга энэ замыг алтан зам, мөнгөн зам хэмээн үнэлж байсныг одоо ч тод санаж байна. Би Лаосын Шадар сайд, ГХЯ-ны сайд байхаасаа энэ замд анхаарал хандуулж ирсэн. Энэ төмөр зам Лаосын тээврийн түүхэнд чухал ач холбогдолтой юм" гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, "Үүнээс өмнө Лаост стандарт царигтай төмөр зам байгаагүй бөгөөд Хятад-Лаосын төмөр зам анхных болсон юм. Өнөөдөр энэхүү орчин үеийн төмөр зам нь Лаос, Лаосын ард түмний бахархал болсон. Лаос бол далайд гарцгүй орон. Энэ төмөр зам нь Лаосыг далайд хүргэдэг ложистикийн сүлжээг бий болгож, бүс нутгийн бусад улс орнуудтай холбож, зорчигч болон ачаа тээвэрлэлтэд ихээхэн тус дэм болж байна. Энэхүү түүхэн төмөр зам нь Ши Жиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгаас үүдэлтэй бөгөөд Лаос улс энэхүү санаачилгыг дэмжигч, бодитой хэрэгжүүлэгч бөгөөд энэ санаачилгаас ихээхэн ашиг тус хүртэгч орон юм" гэжээ.

Хятад Лаос хоёр улс Хятад-Лаосын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тохиролцсоны дараа Тунглун Сисулит жил бүр төмөр замын барилгын ажилтай танилцдаг байв. Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор нээгдсэний дараа тэрээр галт тэргээр Лаосын хойд мужууд уруу 3 удаа явсан байна. Тунглун Сисулит хэлэхдээ, Хятад-Лаосын төмөр зам Лаосаар зогсохгүй, ирээдүйд АСЕАН-ы орнуудад ч хүрэх болно. Тэр үед Хятад, Лаосын харилцан ашигтай, хамтаар хөгжсөн хамтын ажиллагаа улам их хөгжих болно гэв.