"Бүс ба зам" төсөл амжилттай хэрэгжиж байна
2022-11-30 11:28:39
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, "Дэд бүтэц нь харилцан холбох үндэс суурь бөгөөд "Бүс ба зам" төслийн тэргүүлэх салбар юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар "Бүс ба зам"-ын дэд бүтцийн төслүүд эмх цэгцтэй хэрэгжигдэж байна. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, улс орнуудын ард иргэдийн сайн сайхны төлөө илүү өргөн хүрээтэй, илүү таатай харилцаа тогтооход бэлэн байна" гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, "Хятадын компанийн барьсан Хорватын Пельесак гүүр өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орж, одоогийн байдлаар 1 сая гаруй тээврийн хэрэгсэл аюулгүй зорчиж байна. Гүүр нь аюулгүй, бүрэн ашиглалтад орсон нь жинхэнэ утгаараа Хятад, Хорват хоёр орны хамтын ажиллагааны гүүр, хөгжлийн гүүр, найрамдлын гүүр болж байна" гэжээ.

Мөн тэрээр, "Цаашид Хятад улс талуудтай хамт "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг олон орны хөгжлийн стратеги, бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгатай уялдуулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, илүү өргөн цар хүрээтэй амжилтад хүрэхийг хүсэж байна" гэжээ.