Хятад улс дуу чимээний бохирдолтой тэмцэнэ
2022-11-30 16:33:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Олон нийтийн анхаарал хандуулж байгаа дуу чимээний бохирдлын асуудлыг шуурхаЙ зохицуулахын төлөө Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөндөө “Дууны бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг удалгүй хэрэгжүүлэх гэж байна.

2021 онд орчны дуу чимээний түвшин ерөнхийдөө их хэвийн түвшинд байгаа ч ард олны дуу чимээний бохирдлын талаарх гомдол санал өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Хятадын экологи байгаль орчны яам олон нийтийн ирүүлсэн 450 мянган гомдол хүлээн авсны 45 хувь нь дуу чимээний бохирдолтой холбоотой байсныг Хятадын экологи байгаль орчны яамны саяхны тайланд дурджээ.

Энэ онд дуу чимээний бохирдлоос сэргийлэх, арилгах зорилт тавьсан нь Хятад улс энэ төрлийн ажлыг өргөн хүрээнд хийхээр зэхэж байгааг харуулж байна гэж Хятадын экологи байгаль орчны яамны Агаар мандал байгаль орчны хэлтсийн газрын орлогч дарга Ян Лүн хэлсэн байна.

Хятадын Байгаль орчны хяналтын станцын орлогч дарга Мао Юйру хэлэхдээ, “Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь дуу чимээний бохирдлыг сэргийлэн арилгахаар дамжуулан дуу чимээний бохирдлын байдлыг ойлгож, засан сайжруулах ажлыг үр ашигтай дээшлүүлэн, орчны дуу чимээний хязгаарыг тогтоож, ажлын чанарыг тасралтгүй сайжруулах болно” гэжээ.