Жилд 200 сая хавтгай дөрвөлжин метр дэлгэц үйлдвэрлэж байна
2022-12-01 11:25:46
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дэлхийн дэлгэцийн үйлдвэрлэлийн бага хурал 11-р сарын 30-ны өдөр Чендү хотод эхэллээ. Хуралд Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хариуцлагатан мэдэгдэхдээ, "Өнөөдрийн байдлаар, дотоодын дэлгэцийн хавтангийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 200 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, 2021 онд тус салбарын үйлдвэрлэлийн орлого 580 тэрбум гаруй юаньд хүрэв. Хятад улс нэгэнт дэлгэцийн хавтан үйлдвэрлэлийн том орон болсон" гэжээ.

Шинэ хэлбэрийн дэлгэцийн хавтан нь гэр ахуй, тээврийн хэрэгсэл, соёл боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт олон салбарт ашиглагдан ухаалаг дэлгэцийн хэрэглээг нэмэгдүүлж байна. Хэрэглээний дэлгэцийн хувилбарууд нь хувь хүнээс бүлгүүд рүү, нэг талын гаралтын мэдээллээс ухаалаг интерактив үйлчилгээ рүү шилжсэн байна. "Олон улсад өрсөлдөх чадвартай дэвшилтэт үйлдвэрлэлийн кластер байгуулах" нь Хятадын шинэ хэлбэрийн дэлгэцийн хавтан үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал чиглэл болсон байна. Одоогийн байдлаар, Чэнду, Хэфэй, Шэньжэнь, Гуанжоу, Ухань зэрэг хотод шинэ хэлбэрийн дэлгэцийн үйлдвэрлэлийн хэд хэдэн шинэ кластерууд байгуулагдаад байна.