Хятадад зорчих гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй
2022-12-27 14:34:02
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад орнуудаас Хятад улсад ирж буй зорчигчдыг тусгаарлахаа больж байгааг Хятадын Төрийн зөвлөлийн халдвар хамгаалалтын механизмын алба зарлажээ.

"БНХАУ-д ирэх иргэд 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөхдөө Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн ногоон код шаардахгүйгээр БНХАУ-д чөлөөтэй нэвтрэх боломжтой" гэж мэдэгджээ.

2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадаас Хятадад ирж буй зорчигчид гурван долоо хоногийн хугацаанд заавал тусгаарлагдах хатуу журам хэрэгжиж байв. Энэ хугацаа явцын дунд буурсаар одоо таван өдөр болоод байгаа. Харин нэгдүгээр сарын 8-наас эхлэн Covid-19 нь А ангиллын халдварт өвчнөөс B ангиллын халдварт өвчин болж, зэрэглэл буурч байгаа тул гадаадаас ирэгсэд тусгаарлагдах шаардлагагүй болжээ.