Оросын байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоохтой холбоотой барууны орнуудын хориг арга хэмжээний эсрэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан талаар энэ сарын 27-ны өдөр Кремлиэс мэдээллээ.
Нийлүүлэлт, борлуулалтын гэрээнд үнийн дээд хязгаар тогтоох механизмыг шууд буюу дамаар ашигласан тохиолдолд ОХУ-ын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг гадаадад нийлүүлэхийг хориглоно гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ. Ерөнхийлөгчийн энэхүү зарлиг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж, 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байх юм байна.