БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бак өршөөгдөнө
2022-12-28 10:31:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНСУ-ын Хуульзүйн яамнаас энэ сарын 27-ны өдөр зарласан Шинэ оны баярыг тохиолдуулан өршөөлд хамрагдах хүмүүсийн нэрсийн жагсаалтад ерөнхийлөгч асан Ли Мён Бак нэр багтжээ.

БНСУ-ын Хуульзүйн яамнаас мөн өдөр нийтэлсэн мэдээнд дурдсанаар, энэ сарын 28-ны өдөр Ли Мён Бак зэрэг 1373 хүн өршөөлд хамрагдах юм байна. Эдгээр хүмүүст улс төрч, бизнесмен, сонгуулийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсон хэрэгтнүүд, төрийн албан хаагчид багтаж байна. Ли Мён Бакийн ялыг эрүүл мэндийн шалтгааны улмаас түдгэлзүүлсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Өршөөлд хамрагдсаны дараа түүний үлдсэн 15 жилийн хорих ял, төлөгдөөгүй торгууль хүчингүй болох юм.