Цөмийн хэлэлцээрийн цонх үүрд нээлттэй биш
2022-12-29 10:59:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ираны ГХЯ-ны сайд Хоссейн Амир-Абдоллахиан энэ сарын 28-ны өдөр хэлэхдээ, “Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээр тохиролцоонд хүрэх цонхыг Иран "байнга нээхгүй" бөгөөд Иран улс АНУ болон барууны бусад талуудад бодитой ажиллахыг уриалж байна” гэв.

Хоссейн Амир-Абдоллахиан ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Борреллтай хийсэн уулзалтынхаа талаар хэлэхдээ, “Хоёр тал санал бодлоо солилцож, хэлэлцээг дахин эхлүүлэх тухай зарим "тохиролцоон"-д хүрсэн” гэжээ. Тэрээр, “Оман улс нь Иран болон барууны талуудын хооронд "гол зуучлагч" байсаар ирсэн бөгөөд "сайн, хүчтэй, тогтвортой хэлэлцээрт" хүрэх Оманы аливаа санаачилгыг Иран сайшааж байна” гэв.

Энэ оны наймдугаар сарын эхээр ЕХ Ираны цөмийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх тухай "эцсийн текст"-ийг хэлэлцээнд оролцогч талуудад хүргүүлсэн. Үүний дараагаар Иран, АНУ уг текстийн талаар бичгээр санал бодлоо солилцсон боловч есдүгээр сараас хойш хэлэлцээ тодорхой ахиц гаргаагүй байна.