ХТРТ-ийн 2023 оны хаврын баярын гала тоглолт бэлэн боллоо
2022-12-30 14:06:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв радио телевизийн 2023 оны хаврын баярын гала тоглолт хуваарийн дагуу үзэгч олондоо хүрэхэд бэлэн боллоо. 40 жилийн түүхтэй Хаврын баярын энэхүү гала тоглолт нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй телевизийн хөтөлбөрөөр Гиннесийн тэмдэглэлд бичигджээ.

Дуу бүжиг, дуурь, цирк, хошин шог, уран сайхны богино кино зэрэг олон төрлийн хөтөлбөрүүд нь танд 5000 жилийн соёл иргэншил, хөгжил цэцэглэлт, Хятадын оюун санааны хязгааргүй эрч хүчийг мэдрүүлж, олон сая хүний сайн сайхны ерөөлийг хуваалцах боломжийг олгодог. Мөн шинэ эрин дэх Хятадын итгэл зориг, мэрийн урагшлах шинэ уур амьсгалыг бүрэн харуулна.

Сэтгэлд дулаахан үйл явдлуудыг хуваалцаж, шинэ хавраа эрч хүч дүүрэн угтан авна. Бээжингийн цагаар 2023 оны нэгдүгээр сарын 21-ний 20:00 цагт энэ оны дэлхийн телевизийн хамгийн том арга хэмжээ болох Хаврын баярын гала тоглолт дэлхийн өнцөг булан бүрт буй та бүхнийг урьж байна, таалан болгооно уу.