Их Британи Украинд тусална
2022-12-30 11:31:41
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британи ирэх оноос Украинд 2,3 тэрбум фунт стерлинг тусламж үзүүлэх бөгөөд үүнд батлан хамгаалахын тоног төхөөрөмж, мөн хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес энэ сарын 29-нд мэдэгдлээ.

Одоогоор, Их Британийг оролцуулсан НАТО-гийн орнууд, Украин руу зэр зэвсэг нийлүүлсээр байна. Энэ асуудлаар улс орнуудад хандан сануулга илгээснээ Орос өмнө нь мэдэгдэж байсан. “Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь Орос-Украины мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд тус болохгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергеевич Песков ч олон удаа онцолсон юм.